Sunday, August 25, 2013

                                                        Амьд биеийн үндсэн шинж 

¢Амьдрал гэж юуг хэлэхийг тодорхой хэлэхийн тулд амьд биеийн амьгүй биеэс ялгагдах онцлогуудийг мэдэх хэрэгтэй .Үүнд :
¢1. Өөрийгөө нөхөн үйлдвэрлэх шинж  буюу амьд биесийн үржих чадвар юм.  Амьд бүхэн зөвхөн амьдаас л үүсдэг. Энэ нь амьдрал 1 удаа үүсээд, түүнээс хойш амьтай болгон амьдаас үүсдэг гэсэн утгатай . Бие махбодын амьдрах хугацаа тодорхой хязгаартай боловч, тэдний амьдрал үхэшгүй мөнх билээ.Молекулын түвшинд нөхөн үйлдвэрлэл нь ДНХ-ийн нийлэгжилт дээр үндэслэгддэг.
¢2. Бүтцийн эрэмбэ цэгцэт байдал: Эмх цэгц үүсгэх гэдэг нь амьд биеийн молекулын түвшинд илэрдэг чухал шинж юм.
¢Мембраны бүтцийн нарийн тогтолцооны ачаар эс дотор явагдах нийлэгжих, задрах олон урвалууд хоорондоо тусгаарлагдаж эмх цэгцтэй явагддаг.
¢3.Өөрийгөө зохицуулах чадвар: Амьтай болгон өөрөө  өөрийгөө зохицуулах чадвартай байдаг ба орчиндоо дасан зохицож амьдралынхаа хэвийн нөхцөлийг хангаж байдаг. Зохицуулгын механизм нь популяцийн, бие махбодын, эсийн гэсэн 3 түвшинд үйлчилдэг.
  4. Өсөлт хөгжил: Эсийн тоо олширч, томорч, улмаар биеийн жин нэмэгдэж бие махбодь өсдөг.
  Тун энгийн амьд бие аажим дэвшин өөрчлөгдсөөр олон эст бие махбодь үүсэхийг хөгжил гэнэ.Өсөлт хөгжил нь удмын хатуу хяналт, мэдрэл, шингэний зохицуулгын доор явагдана.
5. Бодис энергийн солилцоо: Бодисын ба энергийн солилцоо нь бие мах бодь ба хүрээлэн буй орчны хоорондын холбоог хангаж байх үүрэгтэй .
    Эсэд явагдах химийн хувиралтуудыг бүхэлд нь бодисын солилцоо гэнэ. Бодисын солилцоо нь анаболизм ба каталболизмын нийлмэл нэгдэл юм.
  Амьд бие махбодь нь  хооллож буй  нүүрс ус, өөх тос, уураг задралаар ялгарсан энергээ  амьдралынхаа үйл ажиллагаандаа зарцуулдаг. Мөн өөрт хэрэгцээтэй бодисыг дахин нийлэгжүүлж, бодис энергийн солилцооны үед үүссэн илүүдэл хорт бодисуудыг биеэс зайлуулдаг. Бие махбодь өөрөө нээлттэй систем учир бодис ,энергийн тасралтгүй урсгалтай ба амьд биес бүх түвшиндээ байнга шинэчлэгдэж байдаг.
6. Удамшил , хувьсал: Удамшлын үр дүнд удмын материал (эцэг, эхийн материал) нэг үеэс нөгөөүед ээж, ааваас үр хүүхдэд дамждаг. 
                                  "Үргэлжлэл дараагийн post-нд" 
   

Sunday, August 18, 2013

Амьд биеийн үндсэн шинж чанар, бүтэц зохион байгуулалт
Биологи нь bio- амьд, logos - судлал гэсэн латин үгнээс гаралтай. Биологи нь амьдрал, амьд бүхнийг судалдаг шинжлэх ухааны салбар юм.
 Амьдрал  нь дэлхий дээрх физик, химийн үзэгдэлд тулгуурлаж, зохицуулагдаж байх  нөхөн үйлдвэрлэл бөгөөд үр дүнд нь удмын мэдээлэл үеэс үед дамжин хадгалагдаж байдаг учраас амьд  бүхэн  амьдаасаа үүсдэг.( хүнээс хүн, адуунаас унага, зөгийнөөс зөгий төрдөг. )
Иймд амьдрал бол материйн хөдөлгөөн болон түүний оршин тогтнох дээд хэлбэр юм.
¢Амьд биеийн дотор хүчилтөрөгч, устөрөгч, азот, хүхэр, фосфор натри, кали, кальци , төмөр, хлор г.м биогенийн элементүүд оршиж байдаг.
¢Амьдралын үндэс, суурь бодис гэдэгт нуклейн хүчил  (РНХ-рибозануклейн хүчил , ДНХ-дезоксирибозануклейн хүчил ) ба уурагууд орно.
¢ДНХ нь эсийн эсийн удамшлын материалыг бүрдүүлж, генийн химийн өвөрмөц байдлыг тодорхойлно.
¢ДНХ-ийн хяналтанд уургийн нийлэгжил явагдах бөгөөд, түүнд РНХ оролцдог. 
  ¢Уураг нь химийн нарийн нэгдэл бөгөөд  амин хүчлүүдийн нийлбэр цогц юм.
¢Нуклейн хүчил, уураг нь дангаараа амьдралын  үндэс болж чадахгүй, харин нь хоёул нэгдэн нийлж нуклеопротейдыг (ДНХ+РНХ+уураг) үүсгэсэн цагтаа л амьдралын үндэс болдог гэж үздэг.
¢Учир нь нуклейн хүчил нь удмын мэдээллийг дамжуулж, уураг нь эд эсийн нөхөн   төлжилт    хангана.
¢  Нуклеопротейдыг  агуулаагүй ургамал, амьтан, амьд систем байхгүй гэж болно.